Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

"Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр" уриатай ЛГБТ Төв төрийн бус байгууллага нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр буюу ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хамгаалах, ханган хамгаалахад хувь нэмрээ оруулах мандаттайгаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2009 оны 12-р сарын 16-нд байгууллагынхаа бүртгэлийн гэрчилгээг гардан авсан хуулийн этгээд юм.

Монголын анхны ЛГБТ эрхийн байгууллага болсон ЛГБТ Төвийн үйл ажлиллагааны чиглэл нөлөөлөл, эрхзүй, судалгаа гэсэн ерөнхий гурван чиглэлтэй. Гэрчилгээгээ авснаас хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлд Монголын ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэлийг Sexual Rights Initiative сүлжээтэй хамт бичсэн ба Монголын бүх цөөнхийн илтгэлийг координацлан бичлээ. Мөн энэ оны 2-р сард ЛГБТ хүмүүсийн өдөр тутмын бодит байдлыг харуулсан "Эрх Чөлөөний Худал Хуурмаг" нэртэй баримтат киног хийлээ. Та бүхнийг ЛГБТ ах эгч дүүсийнхээ хүний эрхийг эдлүүлэх, хангахын төлөө ЛГБТ Төвийн хийж буй үйл ажилд хамтран зүтгэнэ хэмээн гүнээ итгэж байна.

 

ЛГБТ Төвийн хамт олны өмнөөс та бүхнийг хүндэтгэсэн,

Робин Гарнэр,

ЛГБТ Төвийн гүйцэтгэх захирал.

2010 оны 5-р сарын 3

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.