Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль санаачлагын анхны уулзалт боллоо
Written by Administrator Sunday, 19 September 2010 12:54
This article is available only in Mongolian.Монгол Улсын иргэн болоод нутаг дэвсгэр дээр амьдарч буй хүн бүр эрх тэгш хэмээн Үндсэн хуулиар тунхагласан байдаг билээ. Цаашлаад Монгол Улсын нэгдэн орсон пакт, гэрээ конвенцийн дагуу ч хүн бүрийн эрх тэгш байдлыг хангах үүргийг төр хэрэгжүүлэхийн төлөө бүх арга хэмжээг авах ёстой гэж заасан байдаг.
Хэдий тийм ч энэхүү хүний эрхийн суурь зарчим болох үл ялгаварлах, хуулийн өмнө эрх тэгш этгээд байхыг нь хангах асуудал Монголд ихээхэн хоцрогдож яваа, бүх төрлийн ялгаварлан гадуурхалт нийгмийг бүхэлд нь хамарсан байдалтай байгаа талаар 9-р сарын 17-ны Нээлттэй нийгэм форум дээр ЛГБТ Төвөөс зохион байгуулсан хуралд оролцогсод цохон тэмдэглэж байв. Хуралд иргэний нийгмийн төлөөлөгчдөөс болон НҮБ-ын ажилтнуудаас оролцсон ба дараа дараагийн уулзалтуудаар зайлшгүй энэхүү хуульд багтах ёстой үндэслэл, үзэл санаа, судалгаа, шаардлагагтай байгаа мэдээлэл гэх мэт зүйлийг ярилцан хэлэлцэх юм.
Энэхүү хууль нь Үндсэн хуулийн 14-р зүйлд багтсан байдаг үл ялгаварлах үндэслэлүүд буюу хамгаалагдсан үндэслэлүүдийг бүгдийг нь багтаасан, мөн Монголын аливаа хуульд багтаагүй үндэслэл болох бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг багтаах ёстой. Ингэхгүйгээр ЛГБТ олон нийтийн амьдрал айдас дунд үргэлжилсээр, бүрэн дүүрэн хүний болон иргэний, улс төрийн, эдийн засаг соёлын эрхүүдээ эдлэж чадахгүй байсаар байх болно.
Энэхүү санаачлагын үйл явцыг ЛГБТ Төв эхлүүлж буй хэдий ч урт хугацааны турш энэ нь өөрөө органик байдлаар хөгжин, иргэний нийгмээс урган гарсан томоохон хууль санаачлах үйл ажиллагаа болно гэдэгт ЛГБТ Төв итгэл дүүрэн байна.
Ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болох шаардлагыг амьдралынхаа өдөр тутам мэдэрдэг, энэ асуудал дээр хамтран ажиллах байгууллага иргэд ЛГБТ Төвтэй This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it цахим шуудангийн хаягаар болон 9980 0339, 9585 3419 утсуудаар холбогдоно уу.














