"Beyond the Blue Sky" Exhibition
Health
АМЕРИКИЙН СЭТГЭЛ ЗҮЙН НИЙГЭМЛЭГ: ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙ АЖИЛЛАХ УДИРДАМЖ
Written by Administrator Friday, 19 August 2011 19:21
This article is available only in Mongolian.АМЕРИКИЙН СЭТГЭЛ ЗҮЙН НИЙГЭМЛЭГ:
ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙ АЖИЛЛАХ УДИРДАМЖ[1]
“Лесбиян, гей, бисексуал үйлчлүүлэгчидтэй ажиллах удирдамж” нь нэгд, лесбиян, гей, бисексуал үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн чиглүүлэг мөн 1 ба хоёрт, үнэлгээ, интервенц, харилцаа, ялгаатай байдлууд, боловсрол, сургалт, судалгаанд шаардагдах үндсэн мэдээлэл ба цааш дэлгэрүүлж ашиглах эх сурвалжуудын цогц юм. Энэхүү удирдамж нь “Лесбиян, гей, бисексуал үйлчлүүлэгчдэд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх удирдамж” (Division 44/Committee on Lesbian, Gay, and Bisexual Concerns Joint Task Force on Guidelines for Psychotherapy with Lesbian, Gay, and Bisexual Clients, 2000) -ид суурилсан ба Америкийн сэтгэл зүйн нийгэмлэгийн “Үйлчилгээний удирдамж боловсруулах, үнэлэх шалгуур” (APA, 2002a) -ыг хангасан болно. Энэ удирдамжийг хэрэглэснээр сэтгэл зүйчид лесбиян, гей, бисексуал хүмүүст ээлтэй үйлчилгээ үзүүлэх, эдгээр хүмүүсийн тухай бодит боловсрол мэдлэгийг бусдад олгох, судалгаа хийхэд дөхөм болох юм. 2
Удирдамж хэмээх нэр томъёо нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаандаа сэтгэл зүйчдийн мөрдөх дүрэм, зарчим, тодорхойлолт юм. Удирдамж гэдэг нь жишгээс өөр. Жишиг нь заавал мөрдөх мөн чанартай ба мөрдүүлэх механизмыг өөртөө агуулсан байдаг. Тиймээс энэ удирдамж нь биелүүлэхийг хичээвэл зохилтой зорилгыг агуулсан. Мөн энэ удирдамж нь сэтгэл зүйн мэргэжлийг системчилсэн байдлаар цааш хөгжүүлэх, сэтгэл зүйчдийн практикийг мэргэжлийн өндөр түвшинд явуулахыг хангахад чиглэсэн юм. Энэ удирдамжийг заавал даган мөрдөх ёстой, эсвэл энэ удирдамжид бүх нөхцөл байдал бүрэн гүйцэд багтсан гэсэн үг биш ба энэ удирдамж бүх клиникийн нөхцөлд тохирно гэсэн үг биш юм. Удирдамжийг сэтгэл зүйчдийн нөхцөл байдлыг үнэлэх үнэлгээнээс дээгүүр, тодорхойлогч хэмжүүр хэмээн үзэх ёсгүй.
Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн эрүүл мэнд
Written by Administrator Wednesday, 06 July 2011 16:11
This article is available only in Mongolian.Та лесбиян, эсвэл бисексуал эмэгтэй юу? Та эрүүл мэнддээ санаа тавьдаг уу? Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал стрэйт эмэгтэйчүүдийнхээс юугаараа онцлог вэ? Та өөрийнхөө асуудлуудад доорх хуудсаас мэдээлэл аваарай.
Human rights and HIV/AIDS
Written by Administrator Monday, 03 May 2010 00:00
Prior to 2007 in Mongolia, HIV issues were articulated as purely and solely health issues, ignoring the host of socio-legal issues that do arise because of one's HIV status. To complement the work of the organisations, both government and non-government, some founders of the LGBT Centre initiated a network of NGOs working on HIV issues and organised in January 2007 a conference on Human Rights and HIV/AIDS, funded by the UNDP Mongolia.















