IDAHO-2010

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

Гомофоби (нэр үг): ижил хүйстэн хүмүүс, ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг ялгаварлан гадуурхах, үзэн ядах, тэднээс айх.

Трансфоби (нэр үг): трансжендэр хүмүүс, төрсөн хүйсээсээ өөрөөр өөрийгөө илэрхийлж буй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах, тэднээс айх.

Маргааш 2010 оны 5-р сарын 17-нд дэлхий нийтээрээ зургаа дах удаагаа Гомофоби, Трансфобийн Эсрэг Олон Улсын Өдрийг тэмдэглэх гэж байна. Яг хорин жилийн өмнө 1990 оны 5-р сарын 17-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний тооноос хассан билээ.

Европын Холбооны орнууд энэхүү өдрийг дээд түвшинд тэмдэглэхээр бэлдэж байна. Жишээ нь, Европын Парламентын Ерөнхийлөгч Йержи Бүүзэк маргааш видеогоор мессэж хүргэхээр бэлдсэн ба түүний мессежийг маргааш Төв Европын цагаар 17 цагаас шууд үзээрэй. Харин Европын Хорооны Дэд ерөнхийлөгч, Шударга ёс, Үндсэн Эрх ба Иргэншлийн Коммиссионер Вивиен Рэдинг Европын Хорооноос гомофоби, трансфобитой хэрхэн тэмцэж байгаа, ямар ямар арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа тухай мөн маргааш ярих гэж байна. Харин Европын Зөвлөлөөс энэхүү өдрийг тэмдэглэн гаргасан үгийг энэ холбоосоос олж уншина уу. ИЛГА Европ маргааш Европын Хорооны гадна талд мөн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэсэн байна.

Энэ жил энэхүү өдрийг дэлхийн шашнуудад уриалга гаргасан сэдэвтэй тэмдэглэж байна.  Уриалгат гарын үсгээ зурахыг хүсвэл энэ вэбсайтад орж зураарай. Харин энэ вэбсайтаас бусад орнуудад энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэж байгаа талаар мөн мэдээллийг уншаарай.

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.