IDAHO - 2011

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.

Энэ жил бид долоо дах удаагаа International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу Гомофоби трансфобийн эсрэг олон улсын өдрийг дэлхий дахинаа тэмдэглэх гэж байна. ЛГБТ Төв 5-р сарын 17-нд "Courage Unfolds" буюу "Зориг зүрх амьдаараа" хэмээх баримтат киног үзүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэхүү баримтат кино нь Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны "Зориг зүрх амьдаараа" олон улсын аяны ажлын гол хэсэг юм. Баримтат киног Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны Азийн хөтөлбөрөөс Филиппин Улсын Лийп хэмээх лесбиян хүний эрхийн байгууллагатай хамт бүтээсэн ба ЛГБТ хүмүүсийг хуулиар хамгаалах, нийгмээрээ хүндлэх, гэр орноороо хүлээн зөвшөөрөх ёстойг гол санаагаа болгосон кино юм. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрхэн хэрэглэх тухай Жогжакартын зарчмуудыг хэрэглэснээр засгийн газрууд ЛГБТ хүмүүсээ багтаан бүх хүмүүсийн хүний эрхийг хангах хамгаалж болох талаар энэхүү кино өгүүлнэ.

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.

IDAHO-г тэмдэглэн НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссар Нави Пиллэй дараах мэдэгдлийг гаргасныг үзнэ үү.

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.

Олон нийтэд дэлхий даяар хүрэх өдөр: 2011 оны 5-р сарын 17 буюу Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр

Хаана: Ертөнц кино теарт

Хэзээ: 2011 оны 5-р сарын 17, 17 цаг

Зургууд: facebook.com/lgbt.centre

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.