International news

ЛГБТ тойм 2011/08/23 - 2011/09/11

PDFPrintE-mail

Written by Administrator Monday, 12 September 2011 14:49

This article is available only in Mongolian.

2011/08/23 ВОТЭРЛУУ, АЙОВА: Хоёр хоногийн өмнө энэхүү хотын оршин суугч 19 настай гей залуу Марселлус Андрюз-ийг онц ноцтой зодож, аминд нь хүрчээ. Түүнд халдсан этгээдүүд түүнийг "Гомо" гэх мэтээр үг хэлээр доромжилж эхлээд зодсон тухай гэрчүүд мэдэгджээ. АНУ-д бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн үзэн ядалтын гэмт хэрэг бусад үндэслэлээр үйлдэгдсэн гэмт хэргүүдээсээ хол давдаг аж. Эх сурвалж: Towleroad

Read more...

   

ЛГБТ тойм 2011/08/15 - 2011/08/21

PDFPrintE-mail

Written by Administrator Tuesday, 23 August 2011 14:35

This article is available only in Mongolian.

2011/08/15 БЕРЛИН: АНУ-ын Европт байрладаг цэргийн ангийнхны 20 гаруй ЛГБТ албан хаагч Берлины ЛГБТ бахархалын жагсаалаар жагсчээ. Ийн цэргийн албан хаагчаараа бахархалын жагсаалд жагсах нь АНУ-ын цэргийн албыг бэлгийнхээ чиг баримжааны талаар нээлттэй ЛГБ хүмүүс хааж болно гэсэн шийдвэр энэ жилийн эхээр гарсантай холбоотой. Эх сурвалж: The Advocate

Read more...

   

ЛГБТ тойм 2011/08/01 - 2011/08/14

PDFPrintE-mail

Written by Administrator Tuesday, 16 August 2011 11:54

This article is available only in Mongolian.

2011/08/01 БЕРЛИН: Герман Улс ижил хүйсийн иргэний гэр бүлийн холбооны тухай хуулийг 10 жилийн өмнө батласныхаа ойг тэмдэглэж байна. Ижил хүйсийн иргэний гэр бүлийн холбоо хуульчлагдснаас хойш Германд 23 мянган хос буюу 46 мянган хүн  ижил хүйсийн гэрлэлт хийжээ. Хэдий тийм ч энэхүү хууль нь эсрэг хүйсийн гэрлэсэн хост олгодог бүх эрхийг ижил хүйсийн хосуудад олгоогүй хууль болсон юм. Эх сурвалж: Deutsche Welle (шинэ цонхонд нээгдэнэ)

Read more...

   

ЛГБТ тойм 2011/07/25 - 2011/07/31

PDFPrintE-mail

Written by Administrator Monday, 01 August 2011 12:11

This article is available only in Mongolian.

2011/07/25 НЬЮ ЙОРК: Нью Йорк мужид ижил хүйсийн гэрлэлт хуульчлагдсанаас хойш өнөөдрөөс эхлэн гэрлэлтүүдийг хийх зөвшөөрөл өгсөн билээ. Та бүхэнд Hufgfington Post-ын энэхүү олон зуун мянган ЛГБТ хүмүүсийн амьдралд эхлэж буй гэрлэлт хэмээх гайхалтай адал явдлын баримтжуулсныг хүгрэж байна. Huffington Post NY same-sex marriage gallery-г үзэх.

Read more...

   

ЛГБТ тойм 2011/07/11 - 2011/07/24

PDFPrintE-mail

Written by Administrator Monday, 25 July 2011 11:07

This article is available only in Mongolian.

 

2011/07/11 ЯНГУН: Янгун дах цагдаагийн газар 72 удаа хайчаар дүрүүлж амиа алдсан гей залуугийн тухай мэдэгдэл хийхдээ "Амьдралынх нь хэв маяг л түүнийг алах шалтгаан болсон" гэжээ. Мөн "Тэрээр тачаалдаа автсан гей байсан. Замын хажууд хүмүүстэй танилцдаг байсан. Өөрөө л алуулсандаа буруутай. Алуулах гээгүй бол бусад гей хүмүүс ч ийм хэв мяагаар амьдрахаа болих хэрэгтэй" гэжээ. Бирм болон олон улсын ЛГБТ олон нийт энэхүү мэдэгдэлд гүн гүнзгий хилэгнэж байна. Бирмийн Эрүүгийн хуулийн 377-р зүйлийн дагуу эрэгтэйчүүд хоорондын ижил хүйсийн бэлгийн хавьтал эрүүгийн зүйл анги хэвээр байгаа юм. Эх сурвалж: The Myanmar Times

   

ЛГБТ тойм 2011/07/04 - 2011/07/10

PDFPrintE-mail

Written by Administrator Monday, 11 July 2011 12:33

This article is available only in Mongolian.

2011/07/05 БРЮССЕЛЬ: Унгар Улс олон улсын хүний эрхийн эрх зүйн үүргээ үл хайхран, шинэчлэн найруулагдсан Үндсэн хуульдаа бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хууль бус хэмээн заагаагүй талаар Европын Парламент буруушаасан тогтоол гаргалаа. Европын Парламент "бүх иргэдийнхээ эрхийг хамгаалахуйцаар хуульдаа өөрчлөлт хийх ёстой" хэмээн тогтоолдоо дурьджээ. Эх сурвалж: Европын Парламент

Read more...

   

Page 1 of 13

<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.