"Beyond the Blue Sky" Exhibition
ЛГБТ тойм 2011/08/23 - 2011/09/11
Written by Administrator Monday, 12 September 2011 14:49
This article is available only in Mongolian.2011/08/23 ВОТЭРЛУУ, АЙОВА: Хоёр хоногийн өмнө энэхүү хотын оршин суугч 19 настай гей залуу Марселлус Андрюз-ийг онц ноцтой зодож, аминд нь хүрчээ. Түүнд халдсан этгээдүүд түүнийг "Гомо" гэх мэтээр үг хэлээр доромжилж эхлээд зодсон тухай гэрчүүд мэдэгджээ. АНУ-д бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн үзэн ядалтын гэмт хэрэг бусад үндэслэлээр үйлдэгдсэн гэмт хэргүүдээсээ хол давдаг аж. Эх сурвалж: Towleroad
2011/08/24 БОГОТА: Америк хоорондын хүний эрхийн шүүх өнөөдөр анх удаа бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн хүний эрхийн зөрчлийн тухай авч үзэж байна. Карэн Атало Риффо нь хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ 8 жилийн өмнө бэлгийн чиг баримжаанаасаа болж алдсан Чили Улсын лесбиян юм. Түүний хэргийг Америк хоорондын хүний эрхийн коммисс 2011 оны эхээр авч үзээд хүний бэлгийн чиг баримжаанд үндэслэн хүүхдээ асран хамгаалах эрхийг нь хөндөх ёсгүй гэсэн шийдвэрийг гаргасан ба энэ шүүхийн шийдвэр ч адил гарах нь дамжиггүй учир нь олон улсын хуулиар бэлгийн чиг баримжаа нь хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэхэд ямарваа саад тотгор биш гэдгийг тогтоогоод уджээ. Эх сурвалж: IGLHRC
2011/08/24 КАМПАЛА: Угандын Парламент хэдэн улстөрчдийн батлуулахаар хичээсээр ирсэн дэлхий нийтийн зэвүүцлийг төрүүлсэн ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүс ба дахин дахин ижил хүйсийнхээ хүмүүстэй бэлгийн харьцаанд орж байгаа хүмүүст цаазын ял оноох тухай хуулийг 2009 онд анх өргөн барьснаас хойш энэ зун хоёр дах удаадаа хэлэлцүүлэх шахаад болив. Энэхүү хуулийн төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Клинтон нар хүн төрөлхтөний хувьд байж болшгүй хэмээн удаа дараа эсэргүүцсэн билээ. Хэчнээн энэ хуулийг хэлэлцүүлэхээ больсон ч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар ижил хүйсийн бэлгийн хавьтлыг зүйлчилсэн хэвээр байгаа билээ. Эх сурвалж: Ройтерз
2011/08/25 МОСКВА: ЛГБТ бахархалын үйл ажиллагааг хийлгэхгүй олон жил болж байгаа ба ЛГБТ эрхийн идэвхтэнүүд дараагийн 100 жил хийх ЛГБТ бахархалын жагсаалынхаа товуудыг гарган хотын захиргаанаас зөвшөөрөл авахаар бичиг баримтаа бүрдүүлжээ. Эх сурвалж: RT
2011/08/25 АЧЭЭ, ИНДОНЕЗИ: 21 настай Нурайни, 25 настай "Ринто" нар гэрлэлтээ батлуулснаас болж 3 хоног шоронд суужээ. Учир нь Ринто үнэндээ Рохани нэртэй эмэгтэй хүн байсан ба Нурайнитай гэрлэхийн тулд бичиг баримтаа хуурамчаар үйлджээ. Хоёр эмэгтэй гэрлэснийг мэдсэн шашны цагдаа нар тэр хоёрыг баривчилж, 3 хоног шоронд хориод, дахин уулзах ёсгүй хэмээн даалгаад гэр гэрт нь буцаажээ. Индонези нь лалын шашнит орон хэдий ч эмэгтэйчүүд хоорондох ижил хүйсийн харьцааг ямар нэгэн байдлаар хориглоогүй тул үүнээс илүү арга хэмжээ аваагүй байна. Эх сурвалж: Jakarta Globe
2011/08/26 МАНЧЕСТЕР: Английн Манчестэр хот Сан-Франциско, Амстердамыг ч даван ЛГБТ хүмүүс очих ёстой эхний газраар шалгарчээ. Эх сурвалж: Pink Paper
2011/08/27 ВАШИНГТОН: Энэ оны 2-р сараас үйл ажиллагаагаа эхэлсэн "Шинэчлэлийн гэрэл" нэртэй моск буюу лалын сүм нь ЛГБТ лалын шашинтнуудад зориулсан уулзалтуудыг Хүний эрхийн кампанитай хамтран хийж эхэллээ. Эх сурвалж: Washington Blade
2011/08/30 АНУ: АНУ-ын зэвсэгт хүчний бүх бааз болон бие бүрэлдэхүүн байх бүх газарт ЛГБТ цэргийн сэтгүүл 2011 оны 9-р сарын 20-ноос хүрэх гэж байна. Эх сурвалж: The Washington Post
2011/08/31 САН ФРАНЦИСКО: Мормоны сүмийн Сан-Францискогийн салбарт нээлттэй гей хүнийг томилжээ. Энэ нь Мормоны сүм Калифорни мужид ижил хүйсийн гэрлэлтийг хориглосон Prop8-ыг дэмжсэнээс үүдсэн ЛГБТ олон нийт Мормоны сүмийн хоорондо хагарлыг багасгах гэсэн сүмийн оролдого аж. Эх сурвалж: Utah News
2011/09/01 АМСТЕРДАМ: 2001 оны 4-р сарын 1-нээс эхлэн Голландын ижил хүйсийн хосууд гэрлэх эрхтэй болсноос хойш даруй 15 мянган хос гэрлээд байгаа билээ. Харин энэ жилийн эхээр Амстердамд ижил хүйсийн хосууд гэрлэлтээ батлуулах гэхэд нь дургүйцсэн хотын захиргааны хоёр ажилтны нэгийг нь ажлаас нь түдгэлзүүлж, нөгөөг нь өөр ажилд шилжүүлжээ. Эх сурвалж: Radio Netherlands Worldwide
2011/09/02 КАМПАЛА: Угандын Эрүүл мэндийн сайд "залбирснаар ДОХ-ыг эдгээж болно" гэжээ. Энэ нь тухайн оронд ижил хүйстэн хүмүүсийн эрхэд халдах үзэгдэл загалмайтны шашнаас үүдэлтэйг сайн харуулж байна. Эх сурвалж: Box Turtle Bulletin
2011/09/04 САН ФРАНЦИСКО: Калифорнийн хууль тогтоогчид ЛГБТ өсвөр насныхныг үг хэлээр доромжлох, ад үзэх үзэгдлийг боловсролын тогтолцоонд зогсоох зорилгоор Сетын хуулийг батлалаа. Эх сурвалж: Huffington Post San Francisco
2011/09/05 ИРАН: Өчигдөр Иранд 6 хүнийг дүүжилж цаазаар авсны дунд гурав нь ижил хүйстэн байсан ба зөвхөн бэлгийн чиг баримжаанаасаа болж ийн цаазаар авахуулжээ. Иран нь дэлхийд ижил хүйсийн харьцааг цаазаар авах ялтай 9 орны нэг байсаар байна. Эх сурвалж: Iran Human Rights
2011/09/06 ВАШИНГТОН: АНУ-ын Конгрессын гишүүн, хоёр жилийн өмнө үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн эсрэг холбооны хуулийг батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн, Конгрессын цор ганц нээлттэй лесбиян Тэмми Болдуин Сенатад өрсөлдөх болсноо мэдэгдлээ. Эх сурвалж: Washington Blade
2011/09/07 ШОТЛАНД: Шотландын гэр бүлийн хүчирхийллийн тухай судалгаа хийхэд хэд хэдэн мартагдсан бүлгүүдэд энэхүү үйлчилгээ зохих ёсоор хүрэхгүй байгаа нь харагдсны дотор ЛГБТ хүмүүс болон стрэйт эрэгтэйчүүд байжээ. Эх сурвалж: The Herald Scotland
2011/09/11 КАМПАЛА: Угандын аймшигт хууль санаачлагдснаас хойш олон орны засгийн газрууд энэхүү хуулийг батлах ёсгүй талаар Угандын ерөнхийлөгчид бичсэн ч Ватикан хот-Улс ч мөн тухайн хуулийн эсрэг Угандын засгийн газарт бичиж байсан нь Wikileaks-ээс тодорхой боллоо. Эх сурвалж: Box Turtle Bulletin
2011/09/11 ЛОНДОН: Судалгаагаар 55 наснаас дээш настай нэг сая гаруй ЛГБ иргэд Их Британид амьдардаг нь тогтоогдлоо. ЛГБ хижээл настнууд ихэнхдээ ганцаараа амьдарч, насны эцэст ганцаар байгаа нь ч мөн харагджээ. Эх сурвалж: The Guardian














