"Гэр бүлийн хүчирхийлийг дуусгавар болгоё"
Written by Administrator Saturday, 04 December 2010 20:02
This article is available only in Mongolian.Нөгөөдрөөс эхлэн аяны ажлын хоёр дах видео цацагдаж эхлэх гэж байна. Бид шинэ тутам видеогоо телевизүүдээр гарч эхлэхээс өмнө хэдэн хоногийн өмнө YouTube-т тавьж байх юм. ЛГБТ хүмүүсийн эсрэг гарч буй хүний эрхийн зөрчлүүдээс үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн дараа орох нэгэн том асуудал бол ЛГБТ хүмүүсийг гэр оронд нь хүчирхийлэх явдал байдаг. Хүмүүсийн бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэл нь өөр хэмээн мэдэгдэхэд гэр орондоо хүчирхийлэлд өртөөгүй ЛГБТ хүн гэж Монголд байхгүйг ЛГБТ Төвийн баримтжуулалтаас харж болдог. Энэ нь ялангуяа ЛГБТ өсвөр насныхны хувьд тохиолддог маш ноцтой үзэгдэл. Гэр орныг бүх хүмүүсийн хувьд аюулгүй орчин болгох цаг ирсэн.
Бүрэн хувилбар
Богино хувилбар


