"Beyond the Blue Sky" Exhibition
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо дүгнэлтээ гаргав
Written by Administrator Thursday, 25 November 2010 14:04
This article is available only in Mongolian.НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг шинжээчдийн хороо нь Монгол Улс тус конвенцэд нэгдэн орсны дараах анхны илтгэлийг энэ сарын 5, 8-нд хэлэлцсэн билээ. Дүгнэлтийн урьдчилсан текстийг 10, 11-р хуудсаас уншвал:
Эмзэг бүлгүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл
25. Хороо нь дараах асуудалд сэтгэл эмзэглэж байна. Үүнд:
a) Ялгаварлан гадуурхалтыг бүхэлд нь хориглосон үндэсний хууль тогтоомж байхгүй байгаа;, мөн үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг ба үзэн ядалтын үг хэлийг гэмт хэрэгт тооцох хууль байхгүй байгаа тухай мэдээлэлд сэтгэл эмзэглэж байна. Мөн тус хороо нь эмзэг бүлэг болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүмүүс нийгэмд оршсоор байгаа сөрөг хандлагаас үүдэн олон нийтийн газар болон гэр орныхоо нөхцөлд хүчирхийлэл, бэлгийн хүчинд өртөж байгаад эмзэглэж байна. Тус хороо нь ЛГБТ Төвийг бүртгэсэнд, мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах мэдээллийн кампанит ажил хийх шаардлагатай хэмээн тэмдэглэснийг сайшааж байна.
б) ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийн эсрэг ялангуяа орон байртай байх, ажил хөдөлмөр эрхлэх дээр ялгаварлан гадуурхалтад өртөж байгаад сэтгэл эмзэглэж байна.
в) 2002 онд гадаад иргэд Монгол Улсын иргэдтэй адил иргэний болон эрх зүйн бусад эрхтэйг батласан шинэ хууль гарсан ч зарим гадаадын иргэд арьс үндэс, үндэс угсаанаасаа үүдэн зохион байгуулалттай хүчирхийлэлд өртөж байгаад сэтгэл эмзэглэж байна.
Монгол Улс нь үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, үг хэлийг оролцуулан ялгаварлан гадуурхалттай тэмцэх бүрэн дүүрэн эрх зүйн акттай болох ёстой. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг хуулийн хариуцлагад татах арга хэмжээг Монгол Улс авах ёстой. Бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс, зарим гадаадын иргэд гэсэн эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахыг хангах ёстой. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд олон улсын хүний эрхийн эрх зүйг хэрэглэх зарчмууд буюу Жогжакартын зарчмуудын дагуу бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийллээсээ үүдэн халдлагад өртсөн хүмүүсийн хэргийг цаг алдалгүй, нухацтай, шударгаар хэрэг үүсгэн шалгах механизмыг бий болгох ёстой. Түүнчлэн Монгол Улс арьс үндэс, үндэс угсаа болон бусад зүйлд үндэслэсэн бусад ялгаварлан гадуурхалтыг хөхиүлэн дэмжиж, хүчирхийлэлд турхирдаг байгууллагуудын үйлддэг хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжтой болох ёстой.
Бүхэлд нь PDF файлаар англиар унших.














