Зарлал

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

ЗАР 1: ЗАЛУУ ЛГБТ ХҮМҮҮСИЙН МАНЛАЙЛАЛ

ЛГБТ Төв маань залуу ЛГБТ хүмүүсийн манлайллыг энэ жилээс эхлэн хөхиүлэн дэмжих төлөвлөгөөтэй юм. Үүнийгээ жилдээ хоёр удаа зохион байгуулах 18-аас 25 нас хүртэлх ЛГБТ хүмүүст зориулсан "ЛГБТ Манлайлал" хөтөлбөрөөр хийнэ. Анхны хөтөлбөр нь 6-р сараас эхлэхээр төлөвлөгдөж байсан ч хангалттай тооны хүн бүртгүүлээгүй тул ирэх 9-р сараас хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Багтах сэдвүүдээс танилцуулахад:

- Манлайлал гэж юу вэ

- Манлайллын ёс зүй, үнэт зүйлс

- Харилцааны ур чадвар (бүлгийг манлайлах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хэлэлцээр хийх гэх мэт)

- Нийгмийн шударга ёсны тухай онол практик (даяаршил, жендэрийн эрх тэгш байдал, сайн засаглал)

- ЛГБТ эрхийн үндсэн ойлголтууд, энэхүү эрх хөгжиж ирсэн түүхэн замнал

- Олон улсын хүний эрхийн механизмууд ба тэдгээрийг хэрхэн ашиглах тухай

ЛГБТ Төвийн анхны манлайллын хөтөлбөрт багтах хүсэлтэй 18-аас 25 насны ЛГБТ залуус дараах зүйлийг бүрдүүлнэ.

1. Дараах асуултад хариулсан цахим шууданг ЛГБТ Төвд ирүүлнэ.

- Манлайлагч гэж хэнийг хэлэх тухай, яагаад тэгэж үзэж байгаа (3-5 өгүүлбэрт)

- Хөтөлбөрөөс юуг хүсэн хүлээж байгаа (1 өгүүлбэрт)

- Сургалтанд хамрагдсанаараа амьдралдаа ямар өөрчлөлт хийхийг хүсч байгаа (3-5 өгүүлбэрт)

2. Нэр (манлайллын хөтөлбөрийн сертификатан дээр тавигдах нэр)

3. Холбоо барих утас, цахим шуудантайгаа тодорхой бичин This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар 2011 оны 8-р сарын 31 хүртэл ирүүлнэ үү.

ЗАР 2: ЛГБТ ТӨВ САЙН ДУРЫНХНЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ЛГБТ Төв албан ёсоор гэрчилгээгээ авч үйл ажиллагаагаа эхэлснээс хойш олон арван залуу ЛГБТ болон стрэйт хүмүүс төвийн үйл ажиллагаанд туслах, сайн дураар хувь нэмрээ оруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн билээ. Туслаж дэмжсэн ба сэтгэлийн урам хайрлагч та бүхэндээ дахин баярласнаа илэрхийлээд хоёр дах мэдээгээ хүргэе. ЛГБТ Төвийн үйл ажиллагаа нь жигдэрч байгаа тул сайн дурынхны оролцоог хөхиүлэн дэмжих зорилгоор ЛГБТ Төвийн үйл ажиллагаанд туслах сайн дурынхныг бүртгэж эхэллээ. ЛГБТ Төвийн сайн дурын идэвхтэн байхын тулд заавал өөрөө ЛГБТ байх шаардлагагүй, хамгийн гол нь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хүндэтгэдэг, бүх хүний хүний эрхийг хөхиүлэн дэмжих хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Сонирхсон хүмүүс This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар нэр, утас, цахим шуудантайгаа хамт бүртгүүлнэ үү.


blog comments powered by Disqus
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.