Toп 100

PDFPrintE-mail

This article is available only in Mongolian.

AfterEllen.com-оор орж лесбиян ертөнцөд юу болж байгааг хааяа уншиж, хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцах бас нэг кайфтай ажил. Энэ вэбсайтын дүү AfterElton.com гей эрчүүдийн ертөнц дэх мэдээг бас хүргэдэг. Эллен, элтон хоёртоо шууд ямарваа хамааралгүй, анхдагч аут ЛГБТ хүмүүс гэсэн утгаар нь хүндэтгэж ийн нэрлэсэн юм байна билээ. Харин 2007 оноос эхлэн лесбиян ба бисексуал эмэгтэйчүүдийн таалдаг 100 жүжигчид, дуучид гэх мэт олны өмнө байдаг хүмүүсийг шалгаруулж эхлээд одоо энэ жил дөрөв дэх удаагаа шалгаруулж. Эдгээр эмэгтэйчүүдийн зарим нь мэдээж жишээ нь лесбиян - Лийша Хэйлий (kd lang-ын найз охин байгаад kd тэр үед Мелисса Этерижийн эхнэр Синдитэй түүний араар тавьснаас болж салсан тэр хоёр арван хэдэн жилийн өмнө салж байсан даа), зарим нь бисексуал - Анжелина Жолий (улаан бисексуал гэдгээ маш нээлттэй зарладаг ба Брэд Питтэйгээ хуримаа одоо хүртэл хийгээгүй байгаа шалтгаан нь ижил хүйсийн гэрлэлтийг хууль ёсны болохоос наана гэрлэхгүй гэсэн шийдвэр гаргасан). Гэхдээ бүгд биш. Та нарт эдгээр эмэгтэйчүүд таалагдаж байна уу?

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.