Отгоо НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газраас зохион байгуулсан панель дээр үг хэллээ
Written by Administrator Monday, 13 December 2010 10:06
This article is available only in Mongolian.12-р сарын 10-нд буюу Хүний эрхийн өдрөөр хүний эрхийн байгууллагууд олон тооны хурал цуглаан, яриа хэлэлцүүлэг зохион байгуулдаг. ЛГБТ Төв харин яриагаа Женев дэх НҮБ дээр, Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны өрөөнд хийлээ.

ЛГБТ Төв байгуулагдаад хэдхэн хоногийн дараа буюу 12-р сарын 16-нд нэг жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй хэдий ч, нэг жилийн дотор маш олон зүйлийг хийж амжуулсан. Сэтгэл зүтгэл байвал, ЛГБТ хүмүүсийнхээ төлөө гэсэн итгэл үнэмшил байхад юунд хүрч болохыг бид ЛГБТ олон нийтдээ бодитоор харуулж, ЛГБТ олон нийтдээ урам хайрлалаа. Түүний хэрээр ч ЛГБТ Төвийн үйл ажиллагаанд туслах, хамтрах олон санал ирсээр.

Отгоо маань ЛГБТ Төвөө, мөн өөрийгөө буюу хүний эрх хамгаалагчийнхаа зүгээс өөрийгөө төлөөлөн Женевт НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газраас зохион байгуулсан Хүний эрхийн өдрийн уулзалт хэлэлцүүлэгт ороцлоо. Отгоо маань яагаад ЛГБТ хүмүүсийнхээ төлөө ажиллах болсон, Монголын болон дэлхийн ЛГБТ хүмүүсийн өмнө тулгарч буй асуудал гэх мэт зүйлийг дэлгэрэнгүй ярьлаа.

Уулзалтад оролцсон хүмүүсээс ЛГБТ асуудлаар ажилладаг өөр хүний эрхийн хамгаалагч байгаагүй тул Отгоо маань дэлхийн ЛГБТ эрхийн асуудлыг ганцаараа төлөөллөө гэсэн үг. Энэ бол ЛГБТ Төвийн нэг жил хүрэхгүй хугацаанд хийж бүтээснийг үнэлсний томоохон илрэл гэдэгт бид итгэж байна.
Отгоогийн яриаг эндээс:
Асуулт хариулт:


