Өнөөдөр Хүний эрхийн өдөр
Written by Administrator Friday, 10 December 2010 11:45
This article is available only in Mongolian.Олон хүний амнаас өнөөдөр "хүний эрх" гэж үг унана. Гэхдээ тэгэж унагахын хэрээр үнэхээр бүх хүний БҮХ хүний эрхийг яриасай гэж хүснэ.
ЛГБТ Төвийг төлөөлөн Женевт очсон Нөлөөллийн хөтөлбөрийн менежер Отгонбаатар маань өнөөдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газраас зохион байгуулж буй Хүний эрх хамгаалагчдын панельд оролцож, Монгол дах ЛГБТ хүмүүсийн байдал, бидний эсрэг өдөр бүр гарсаар байгаа ялгаварлан гадуурхалтын тухай дэлхийн өнцөг бүрт суугаа хүмүүст хүргэх гэж байна. Энэхүү үйл явдлыг өнөөдөр Улаанбаатарын цагаар 17 цагт НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газраас шууд интернэтээр амжуулахыг нь http://www.un.org/webcast/unhrc/ хаягаар үзэж болно.


