"Beyond the Blue Sky" Exhibition
Күийр кино наадмуудаар
Written by Administrator Sunday, 12 September 2010 16:39
This article is available only in Mongolian.Энэ жилийн ЛГБТ кино наадмуудаар ЛГБТ хүмүүсийн талаар шинэ баримтат кино ихтэй. Тодорхой хэмжээгээр нэлээд сонирхол татахуйц хэдэн кинонуудыг танилцуулан трэйлерыг нь энд тавьлаа.
Лесбиян сэдэвт баримтат кинонууд
For my wife (2008) АНУ

"Эхнэртээ зориулав" баримтат кино нь гэр бүлийн эрх тэгш байдлын төлөө нэгэн хүний замналыг өгүүлнэ. Эмгэнэлтэйгээр эхнэр Кэйтээ алдсан Чарлийн Стронг эхнэрийнхээ гэр орныхон, эмнэлэг, оршуулгын ажлыг зохицуулах компанид доромжлуулснаар эхэлсэн түүх эцэстээ Вашингтоны ижил хүйсийн гэрлэлтийн хуулийг батлуулсан тухай түүх болж хувирна.
Hello, my name is lesbian (2010) Дани

Дани Улс бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэмжийн тухайд дэлхийн хамгийн эрх чөлөөтэй орнуудын нэг. Энэхүү баримтат кинонд 19 наснаас 84 настай лесбиянууд өөрсдийн амьдралаас хуваалцана. “Би амьдралдаа ‘Сайн уу, намайг лесбиян гэдэг’ гэж өөрийгөө таницуулж байсан удаа байхгүй” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн 84 настай лесбиян ярина. Залуугаасаа буюу 1950-иад оноос эхлэн тэрээр өөрийнхөө лесбиян амьдралаар чимээгүйхэн амьдарсаар эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн хүчтэй хөгжсөн 70-аад онтой золгож, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж эхэлсэн гэнэ. Тухайн үед тийм олон лесбиян байхгүй, хэрэв найз охионоосоо салвал нөгөө л хэдэн очдог газраа очдог байсан тул “Бид бие биенийхээ хүүхнүүдийг хулгайлдаг байсан” хэмээн тэрээр хуучилна. "Ганцаардал булан тойроход л хүлээж байна."
Гей сэдэвт баримтат кинонууд
Holding hands (2009) Австраль

Сидней хотын Оксфорд гудамж бол дэлхийн 10 ЛГБТ хүмүүсийн очиж үзэх ёстой гудамжнуудын нэг. Харин тэнд хөтлөлцөн яваад үзэн ядалтаас үүдсэн зэрлэг гэмт хэргийн золиос болно гэж хэн ч бодомгүй ч Австраль хос Крэйг Шэйн хоёр ийн золиос болжээ. Сиднейн цагдаа энэхүү хэргийг шалгахаас татгалзсан нь гал дээр тос хийж Сиднейн ЛГБТ хүмүүс ийм хууль ёсгүй байдлыг эсэргүүцэн жагсч байжээ. Хэчнээн гэмт хэргийн золиос болсон ч хос юмыг сайн сайхнаар харах чадвараа алдаагүй тухай энэ баримтат киноноос үзээрэй.
The Adonis factor (2010) АНУ

Адонис Афродитагийн залуу амраг байсан ба эр хүний гоо үзэсгэлэнгийн бодит жишээ байсан хэмээн эртний домогт гардаг. Сонирхолтой нь Адонисын культ ялангуяа Лесбос арал дээрх Сапфо болон түүний шавь нарын дунд хүчтэй байсан тухай археологийн матмалууд байдаг гэнэ. Гей залуучуудын эр биеийг харах, эр биеийг шүтэх, бүх л сайхан гэж харагдах зүйл рүү тэмүүлэх тэмүүллийг энэхүү баримтат кинонд гаргасан ажээ. Бие бялдрын төгс төгөлдрийг гей залуус хэрхэн эрэл хайгуул хийдэг тухай их сонирхолтой кино байх шиг байна билээ, гадаадад байгаа залуус цаг заваа гарган үзэхийг хичээнэ биз.
The butch factor (2009) АНУ

Гей хүмүүсийн хувьд эрэгтэй хүн байна гэдэг юу гэсэн үг байдаг вэ? Гей хүмүүс эр шинжийг хэрхэн өөрийнхөөрөө тодорхойлдог, илэрхийлдэг талаар энэ киног дээрх "Адонисын хүчин зүйл" баримтат киноны найруулагч Кристофер Хайнз хийжээ.
You Used to Smile That Way (2009) South Korea
Оросын Питерт болдог "Бок о бок" гэдэг ЛГБТ кино наадмаас богино хэмжээний нэг Солонгос гей уран сайхны киноны тухай олж мэдээд YouTube-ээс бүхэлд нь олсноо та бүхэнтэй хуваалцаж байна. Бэлгийн чиг баримжаа, дотны харилцаан дах хүчирхийлэл гэх мэт олон сэдэв хөндсөн байна билээ. Тhumbs up!
Трансжендэр сэдэвт баримтат кинонууд
Two spirits (2009) АНУ

Уугуул Америкчууд буюу индянчууд Монголтой дэндүү адил бөө мөргөлтэй омог аймгууд. Тэр ч утгаараа арван хэдтэйгээсээ өөрийгөө трансжендэр буюу эмэгтэйлэг байдлаар илэрхийлэх нь Фред Мартинесийн хувьд зан заншил уламжлалын хувьд хамгийн энгийн, ойлгомжтой зүйл байсан ба гэр орныхон нь ч түүнийг навахо омгийнхоо уламжлалын дагуу "хос сүнст" хэмээн бахархан хүлээж авчээ. Гэсэн ч арван зургаахан настай тэрээр зэрлэгээр зодуулан амь насаа алджээ. Уламжлалт Америкийн үнэт зүйл гэвэл түүний илэрхийлэл заавал багтана. Гэвч уламжлал гэдэг зүйлээ ч ойлгохгүй хүмүүс өөрийн үнэт зүйлсийг тулгаснаас ийм эмгэнэл тохиолдсоор.
Nobody passes perfectly (2009) Дани

Хоёр транс хүний амьдрал, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэмжийн тухай "Хэн ч зуун хувь нөгөө хүйстэн мэт амьдарч чадаггүй" баримтат кино.
Diagnosing difference (2009) АНУ

Gender identity disorder буюу хүйсийн баримжаа илэрхийлэмжийн гажиг хэмээх онош 13 транс болон күийр хүйстэн хэмээн өөрсдийгөө тодорхойлогч хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай цаг үеэ олсон кино юм. Дашрамд хэлэхэд ХБИГ хэмээх оношийг олон улсын сэтгэцийн гажиг, сэтгэл мэдрэлийн өвчний жагсаалтаас хасах талаар томоохон кампанит ажил явагдаж байгааг бид өмнө нь дурьдаж байсан. Ирэх 10-р сарын 23-ны тухай мэдээллийг манай тэмдэглэлт үйл явдал хэсгээс энэ есдүгээр сар ба аравдугаар сард уншаарай.
Mind (2010) Австраль

Тоом Чоу нь Австралид төрж өссөн транс залуу. Тэрээр арван хэдтэйгээсээ гормоны эмчилгээнд орж, өөрийгөө эрэгтэйгээр илэрхийлж эхэлсэн нэгэн. Энэ баримтат кино нь богино хэмжээний кино ба Анатоми хэмээх цувралын нэг хэсэг ажээ. Трэйлер байхгүй.
Sistagirl (2010) Австраль

Австралийн абориген транс эмэгтэйчүүдийн тухай бүрэн хэмжээний баримтат кино. Абориген байна гэдэг нь нийгэм эдийн засгийн хувьд хамгийн ялгаварлагдсан байдалд байна гэсэн үг байдаг. Тэгэхээр цөөнх дотроо цөөнх байхад амьдрал ямар байх вэ? Олж үзэх хэрэгтэй баримтат кино харагдлаа. Трэйлер байхгүй.














