"Beyond the Blue Sky" Exhibition
ЛГБТ хүмүүс ба үндсэн эрх
Written by Administrator Monday, 03 May 2010 00:00
This article is available only in Mongolian.Бэлгийн чиг баримжаа гэдэг нь ижил эсвэл эсрэг хүйсийн хүмүүст, эсвэл аль аль хүйсийн хүмүүст сэтгэл зүрх, оюун ухаан болон бэлгийн хувьд татагдах хүний мөн чанарын төрөлхийн үзэгдэл юм. Харин хүйсийн чиг баримжаа гэдэг нь хүн өөрийгөө эмэгтэй, эсвэл эрэгтэй гэж мэдрэх мэдрэхүй ба тэр мэдрэхүйгээ илэрхийлж буй байдал юм. Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай, эсвэл хүйсийн чиг баримжаа нь өөр хэмээн мэдэгдвэл лесбиян, гей, бисексуал, трансжендэр буюу ЛГБТ хүмүүсийн амьд явах, аюулгүй байх, халдашгүй дархан байх, тайван замаар эвлэлдэн нэгдэх, боловсрол болон мэдээлэл хүртэх, шаардлага хангахуйц амьжиргааны түвшинтэй байх, орон байртай байх, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, гэрлэх, гэр бүл үүсгэх, гэр бүлээ хүлээн зөвшөөрүүлэх эрхүүд нь зөрчигддөг. Өөрөөр хэлвэл Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд дурьдсан ихэнх үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигддөг гэсэн үг. Нийтлэлийг бүхэлд нь татаж авч унших.














