"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
Төвийн эрхэм зорилго
Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 23:15
"Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр" уриатай ЛГБТ Төв төрийн бус байгууллага нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр буюу ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хамгаалах, ханган хамгаалахад хувь нэмрээ оруулах мандаттайгаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2009 оны 12-р сарын 16-нд байгууллагынхаа бүртгэлийн гэрчилгээг гардан авсан хуулийн этгээд юм.
ЛГБТ Төвийн эрхэм зорилго
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 02, Ням гариг, 00:15
"ЛГБТ" гэдэг нь бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэмжийн цөөнх болох Лесбиян буюу эмэгтэй ижил хүйстэн, Гей буюу эрэгтэй ижил хүйстэн, Бисексуал буюу аль аль хүйст татагдагч, Трансжендэр буюу өөрийн хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр тодорхойлдог хүмүүсийг нэрлэх олон улсын нэр томъёо юм. "ЛГБТ хүмүүс" гэвэл зөвхөн лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүс хэмээн ойлговол зохино.
















