Эрх тэгш ажил олгогчид

Эрх тэгш ажил олгогчид

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 1-р сарын 13, Пүрэв гариг, 11:35 Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 15, Бямба гариг, 00:00

Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ МОНФЕМНЕТ ТББ (2010 оны 5-р сарын 15)

Нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай, жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө хөдөлгөөнийг өрнүүлэх хөдөлгөгч хүчин болон хөгжиж үндэсний хэмжээнд хамтран ажиллах зорилготой сүлжээ төрийн бус байгууллага.

Хүний Эрх Хөгжил Төв ТББ (2010 оны 5-р сарын 15)

Хүн бүрийн хүний эрхийг хангасан хөгжилтэй Монгол орныг байгуулах зорилготой хүний эрхийн төрийн бус байгууллага.

Иргэдэд Туслах Хүний Эрхийн Төв ТББ (2010 оны 5-р сарын 15)

"Нийгмийн бүх салбарт ялгаварлан гадуурхалтыг зогсоох нь улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр болно." С. Дондов, Тэргүүн

Оюу Толгойн Хяналт ТББ (2010 оны 5-р сарын 15)

"Хүн бол оюун ухаанаараа ан амьтнаас ялгагдах тул түүний оюун ухаан, ажил гүйцэтэх чадвар нь албан байранд харьцааны үндсэн шалгуур байх ёстой юм. Хүний дурлах өнгө, дуулах дуртай дууг шүүмжилдэггүйн адил хэнд дурлаж, хэнтэй амьдрахыг мөн адил шүүмжлэх, түүнээс болж ялгаварлан гадуурхах, доромжлох үндэслэл болохгүй". Д. Сүхгэрэл, Тэргүүн

 

Хар Тамхи, Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэг ТББ (2010 оны 5-р сарын 15)

"Хүн хүйсээ сонгож төрөх боломжгүй. Хуулинд маш ойлгомжтой, зөв оруулж өгөх нь чухал. Гэр бүл болохыг зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Ажлын байранд хүчирхийлэлгүй байх гэдэг маш чухал сэдэв байна." Ш. Лхагвасүрэн, Тэргүүн

 

Ошогийн Бясалгалын Төв ТББ (2010 оны 5-р сарын 15)

"Та бид энэ сайхан Дэлхий дээр өөрсдийн хүссэн амьдралыг цогцлоох бүтээх гэж ирсэн хүмүүс. Гэтэл... зарим нэг бусдаас өөр төрсөн хүмүүст энэ боломж хаалттай байдгийг та бид анзаарч байсан уу?

ЛГБТ хүн бол бидний адил л хүн. Түүнд энгийн хүн бүрт байдаг бүх юм бий. Хайр сэтгэл, хүн ёс, бусад шиг амьдрах хүсэл эрмэлзлэл... Үнэндээ бол маш бяцхан ялгаа л ЛГБТ хүнд байдаг. Бэлгийн өөр чиг баримжаа. Энэ ялгаа нь нэг хүн бусдаасаа арай өндөр, нөгөө нь арай тарган, зарим нь сайхан дуулж чаддаг, зарим нь цагаан хоол идэх дуртай байдагтай адил зүйл. Үнэндээ бол тэд биднээс огт ялгаагүй хүмүүс. ЛГБТ хүмүүс энэ сайхан Дэлхий дээр бусдын нэгэн адил амьдрах эрхтэй хүмүүс! Тэднийг хайрлацгаая, дэмжицгээе, өөр өөрсдөөр байхад нь туслацгаая, амар тайван амьдрал, аюулгүй ажлын байр олгоцгооё!" Н. Ачиймаа, Тэргүүн

 

Монголын Бясалгал, Цагаан Хоолны Холбоо ТББ (2010 оны 5-р сарын 15)

"Бясалгал хийх явцад хүн өөрийгөө энэ махан биенээс ангид мөнх орших сүнс юм байна аа гэсэн агуу нэгэн ухааралд хүрдэг. Харин хүн бүрийн мөн чанар болсон сүнсэнд эр эм хүйс гэж байдаггүй. Хүн нэг төрөлдөө эрэгтэй, өөр нэг төрөлдөө эрэгтэй болж төрсөөр олон төрлийг дамжсан байдаг. Түүгээр ч барахгүй хүн нэгэн зэрэг эм хүн, эр хүн байдаг гэж бясалгалын ухаанд сургадаг. Та хүйсийн хувьд эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, хамаагүй, та бусдыг хүндэлдэг байх нь чухал. Та хүйсийн ихэнхийн адил чиг баримжаатай байна уу, өөр чиг баримжаатай байна уу, бусдыг хайрладаг байх нь чухал.

Монголын Бясалгал, Цагаан Хоолтны Холбоо ЛГБТөвөөс санаачилж буй “Аюлгүй ажлын байр санаачлага”-г бүрэн дэмжиж байна! Ажил олгогчдоо ЛГБТ хүмүүсийг бүү ялгавралан гадуурхахтун! Тэднийг дэмжиж, бусдын нэгэн адил ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангахтун!"

 

Хүний эрхйн төлөө "Эрхийнхээ Төлөө Гараа Өргөцгөөе" залуучуудын аян (2010 оны 5-р сарын 15)

ДОХ-той Тэмцэх Үндэсний Сан ТББ (2010 оны 5-р сарын 15)

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг (2010 оны 5-р сарын 15)

 

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв (2010 оны 5-р сарын 28)

 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ (2010 оны 12-р сарын 30)

   
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Зохиогчийн эрх © 2012 Монголын ЛГБТ Төв. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.