Эрүүл мэнд

АМЕРИКИЙН СЭТГЭЛ ЗҮЙН НИЙГЭМЛЭГ: ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙ АЖИЛЛАХ УДИРДАМЖ

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2011 оны 8-р сарын 19, Баасан гариг, 19:21

АМЕРИКИЙН СЭТГЭЛ ЗҮЙН НИЙГЭМЛЭГ:

ЛЕСБИЯН, ГЕЙ, БИСЕКСУАЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙ АЖИЛЛАХ УДИРДАМЖ[1]

“Лесбиян, гей, бисексуал үйлчлүүлэгчидтэй ажиллах удирдамж” нь нэгд, лесбиян, гей, бисексуал үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн чиглүүлэг мөн 1 ба хоёрт, үнэлгээ, интервенц, харилцаа, ялгаатай байдлууд, боловсрол, сургалт, судалгаанд шаардагдах үндсэн мэдээлэл ба цааш дэлгэрүүлж ашиглах эх сурвалжуудын цогц юм. Энэхүү удирдамж нь “Лесбиян, гей, бисексуал үйлчлүүлэгчдэд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх удирдамж” (Division 44/Committee on Lesbian, Gay, and Bisexual Concerns Joint Task Force on Guidelines for Psychotherapy with Lesbian, Gay, and Bisexual Clients, 2000) -ид суурилсан ба Америкийн сэтгэл зүйн нийгэмлэгийн “Үйлчилгээний удирдамж боловсруулах, үнэлэх шалгуур” (APA, 2002a) -ыг хангасан болно. Энэ удирдамжийг хэрэглэснээр сэтгэл зүйчид лесбиян, гей, бисексуал хүмүүст ээлтэй үйлчилгээ үзүүлэх, эдгээр хүмүүсийн тухай бодит боловсрол мэдлэгийг бусдад олгох, судалгаа хийхэд дөхөм болох юм. 2

Удирдамж хэмээх нэр томъёо нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн үйл ажиллагаандаа сэтгэл зүйчдийн мөрдөх дүрэм, зарчим, тодорхойлолт юм. Удирдамж гэдэг нь жишгээс өөр. Жишиг нь заавал мөрдөх мөн чанартай ба мөрдүүлэх механизмыг өөртөө агуулсан байдаг. Тиймээс энэ удирдамж нь биелүүлэхийг хичээвэл зохилтой зорилгыг агуулсан. Мөн энэ удирдамж нь сэтгэл зүйн мэргэжлийг системчилсэн байдлаар цааш хөгжүүлэх, сэтгэл зүйчдийн практикийг мэргэжлийн өндөр түвшинд явуулахыг хангахад чиглэсэн юм. Энэ удирдамжийг заавал даган мөрдөх ёстой, эсвэл энэ удирдамжид бүх нөхцөл байдал бүрэн гүйцэд багтсан гэсэн үг биш ба энэ удирдамж бүх клиникийн нөхцөлд тохирно гэсэн үг биш юм. Удирдамжийг сэтгэл зүйчдийн нөхцөл байдлыг үнэлэх үнэлгээнээс дээгүүр, тодорхойлогч хэмжүүр хэмээн үзэх ёсгүй.

Дэлгэрэнгүй...

   

Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2011 оны 7-р сарын 06, Лхагва гариг, 16:11

Та лесбиян, эсвэл бисексуал эмэгтэй юу? Та эрүүл мэнддээ санаа тавьдаг уу? Лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал стрэйт эмэгтэйчүүдийнхээс юугаараа онцлог вэ? Та өөрийнхөө асуудлуудад доорх хуудсаас мэдээлэл аваарай.

 

 

   

Хүний эрх ба ХДХВ

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 00:00

2007 оны 1-р сард нэгэн томоохон үйл явдал болсон нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилттэйгээр "Хүний Эрх ба ХДХВ/ДОХ" бага хурлыг зохион байгуулсан явдал байлаа. Энэхүү хурлаас гарсан зөвлөмж, НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газраас гаргасан 12 зарчим болон холбогдох материалтай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй...

   
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Зохиогчийн эрх © 2012 Монголын ЛГБТ Төв. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.