"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
Олон улсын Дрэг Өдөр хаяанд ирлээ
Бичсэн Administrator 2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 12:08
Олон улсын Дрэг Өдрийг өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхэлснийг та мэдэх үү?

© www.internationaldragday.com 2010
Адам Стюарт 2009 оны 7-р сарын 16-нд анх Дрэг өдрийг санаачилсан ба дэлхийн өнцөг булан бүрт энэ өдрийг энэ жилээс тэмдэглэж байна. 17-ны Дэмжих Төвийн зохион байгуулж буй ЛГБТ парти дээр ЛГБТ Төвийнхнөөс та бүхэнд ДРЭГ сюрпризтэй. Бүү хоцроорой. Дрэг гэдэг ойлголтын талаар би Мэрайкегийн үзэсгэлэнгийн талаар бичихдээ цухас тайлбарласан байгаа, энд дахин тавилаа.
* Дрэг кинг (эсвэл бид бас богиносгоод "дрэггинг" гэж хэлдэг) гэдэг нь эмэгтэй хүмүүс жендэрийн хиймэл, хувирамтгай, өөрчлөмтгий байдлыг харуулахын тулд тоглолт шоун дээр, эсвэл эмэгтэйгээс эрэгтэй транс залуус мэдээж өдөр тутам, мөн шоун дээр, эрэгтэй хүний дүрд хувирах үзэгдэл. Транс хүмүүс ихэчлэн өөрийн мөн чанарыг ийм байдлаар эхлэж илэрхийлж байгаад, гормоны эмчилгээ, мэс засал гэх мэт замыг сонгодог. Дрэг гэдэг ухагдахууныг ойлгоход Judith Butler-ын "Gender trouble", Judith Halberstam-ын "Female masculinity" гэх мэт номуудыг уншихад илүүдэхгүй. Мөн дрэг гэдэг ойлголт хүний хүйсийн баримжаатай холбоотой асуудал болохоор бэлгийн чиг баримжаатай шууд холбоо хамааралгүй, хүйсийн баримжаа, илэрхийлэмжийг бэлгийн чиг баримжаатай хольж хутгаж болохгүй шүү.
** Дрэг күийн: эрэгтэй хүмүүс жендэрийн хиймэл, хувирамтгай, өөрчлөмтгий байдлыг харуулахын тулд тоглолт шоун дээр, эсвэл эрэгтэйгээс эмэгтэй транс бүсгүйчүүд мэдээж өдөр тутам, мөн шоун дээр, эмэгтэй хүний дүрд хувирах үзэгдэл. Транс хүмүүс ихэчлэн өөрийн мөн чанарыг ийм байдлаар эхлэж илэрхийлж байгаад, гормоны эмчилгээ, мэс засал гэх мэт замыг сонгодог. Мөн дрэг гэдэг ойлголт хүний хүйсийн баримжаатай холбоотой асуудал болохоор бэлгийн чиг баримжаатай шууд холбоо хамааралгүй, хүйсийн баримжаа, илэрхийлэмжийг бэлгийн чиг баримжаатай хольж хутгаж болохгүй шүү.
*** Олон улсын Дрэг Өдөр - жил бүрийн 7-р сарын 16-нд зохиогддог ба ЛГБТ Төвийнхнөөс энэ өдөрт зориулаад ганц хоёр сюрприз бодож буй зүйл байгаа.

© www.internationaldragday.com 2010















