Нандиагийн ток шоу

PDFХэвлэхИ-мэйл

Энэхүү нэвтрүүлгийг үнэхээр сайхан найруулж хийсэн Нандиа, Золоо хоёртоо, мөн "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" кампанит ажлыг дэмжин, NTV телевизтэй хамтран ажиллах боломжийг өгсөн телевизийн захирал Уламбадрахдаа маш их баярлалаа. Өчигдрийн "Нандиагийн ток шоү" маш мэдрэмжтэй, биднийг байгаагаар нь, хүн талаас нь гаргаж чадсан, бугшсан хүнд хэцүү бүгдийг мөн ярилцсан нэвтрүүлэг байлаа. Нэвтрүүлгийг бүхэлд нь үзэх >>

Миний хань ижил ба ээж эгч, хамаатнууд, Отгоогийн ээж эгч нар, найзууд нь бүгд энэ нэвтрүүлгийг үзэж бидэнд сэтгэлийн урам өгсөн үг хэллээ. Монгол минь үнэхээр хүн бүхнийхээ төрөлхийн, заяамал, халдашгүй дархан хүнийх нь эрхийг хүндэтгэсэн нийгмийг цогцлуулахад энэхүү нэвтрүүлэг хувь нэмэр, дуу хоолойгоо өргөлөө, NTV-гийнханд ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе. Олон мянган хүн айдсаасаа ангижирч, хүчирхийлэл, үзэн ядалт, үл тэвчил, гутаан доромжлолыг амсдаггүй, шударга, хүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдрах цаг ойртон айсуй.

Нэвтрүүлгийн талаар болон бидний амьдралаа хуваалцсан тухайд бидэнд Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүмүүс олон сайхан зүйл бичиж, сэтгэлийн дэм өгч байгаагаас хоёр захиаг та бүхэнд онцлон хүргэе.

Date: Sat, 20 Nov 2010 06:42:10 -0800
Subject: сайн байна уу
To: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Сайн байна уу? Би дунд сургуулийн 11-р ангид сурдаг л даа. Сая ээжтэйгээ цуг Nandia's talk show-г үзлээ. Миний үеийнхний болоод багш нар маань ямар ташаа ойлголттой байсныг мэдэж авлаа. Мөн их зүйлсийг бодлоо. Өөрийгөө ч оронд нь тавьж үзлээ. Та нар үнэхээр хатуужил тэвчээртэй, зоригтой хүмүүс юм. Бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Өөрийгөө та бүхэнтэй харьцуулсан чинь миний бэрхшээлүүд та бүхний бэрхшээлийн хажууд дэндүү өчүүхэн, бэрхшээл гэж хэлхэд ч дэндэх юм шиг санагдлаа. Миний бодол ч их өөрчлөгдлөө. Энэ нэвтрүүлэг хүмүүсийн сэтгэлд үнэхээр хүрсэн байх гэж бодож байна. Та бүхэнд амжилт  хүсье. Үргэлж та бүхнийг дэмжиж, өчүүхэн ч гэсэн тусалнаа, чадлынхаа хэрээр тусалмаар л байна (тусалж чадах юм байгаа болов уу).

From: tamir
To: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Sent: Thu, November 25, 2010 10:22:35 AM
Subject: Чамд амжилт хүсье

Сайн байна уу Анараа. Чамд энэ имэйл унших өдрийн мэнд хүргэе. Миний сэтгэл их хөдөллөө, учир нь нетээр NTV телевизийн Нандиагийн шоу нэвтрүүлгээр чамайг үзээд өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж, ЛГБТ хүмүүсийн эрх, эрх чөлөө, үл ялгаварлан гадуурхах байдлыг хүн ам, залуучууд болон нийгэмд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зоригтойгоор дуу хоолойгоо илэрхийлж байгаад миний бие ихэд чамаар бахархан шимтэн үзлээ...

Танай байгууллагын үйл ажиллагаа ЛГБТ хүмүүст тулгамдаж байгаа ялгаварлан гадуурхалтын тухай олон нийтэд мэдээлэл өгч, хүмүүсийн эрхийг хангасан хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн хуультай болоход нэмэрлэнэ гэж бүрэн итгэж байна.

Чамд сайн сайхныг хүсье.

Хуучны анд, хүндэтгэсэн Тамир.

Нэвтрүүлгээ CD дээр аваад, үзэж амжаагүй хүмүүст зориулан энд болон "Видео" буландаа оруулах болно. Дахин та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. Зоригтой, хүчтэй байхыг бүх ЛГБТ хүмүүстэй дахин дахин захья.

JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Зохиогчийн эрх © 2012 Монголын ЛГБТ Төв. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.