"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
Орон нутгийн мэдээ
ЛГБТ Төвөөс 8-р сард сэтгэл зүйчдэд зориулсан сургалт зохион байгуулна
Бичсэн Administrator 2011 оны 7-р сарын 07, Пүрэв гариг, 10:59
ЛГБТ Төв нь зөвхөн нийгэм болон нийгмийн институцуудад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа хийгээд зогсохгүй, эдгээр институцуудын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг хийдэг билээ. ЛГБТ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалуулах асуудал нэлээд хүндрэлтэй харагддаг. ЛГБТ олон нийтийн гишүүдээс сэтгэл зүйчид хандахад тухайн сэтгэл зүйч бэлгийнх нь чиг баримжааг ховсын аргаар засаж өгье хэмээн 2010 онд хэлж байсан явдал гарснаас харахад сэтгэл зүйчдийн ЛГБТ хүмүүстэй ажиллах чадавхийг бэхжүүлэх ёстой нь илт. Тиймээс ЛГБТ Төвв нь 8-р сарын 15-нд сэтгэл зүйч болон ЛГБТ хүмүүстэй ажилладаг сэтгэцийн эмгэгийн эмч нарт Нью Йорк хотод ЛГБТ хүмүүстэй 30 гаруй жил ажилласан, Institute for Human Identity байгууллагын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч, Доктор (Ph.D.) Мириам Колберт Эхренбергтай хамтарч нэг өдрийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Сонирхсон сэтгэл зүйчид дараах асуултад хариулж, хариултаа ЛГБТ Төв рүү Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар 8-р сарын 1-ний дотор явуулна уу.
1. Овог нэр
2. Ажилладаг байгууллагын нэр, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, статус (аж ахуйн нэгж, ТББ, их дээд сургууль болон бусад боловсролын байгууллага, гэх мэт)
3. Холбоо барих утас, имэйл хаяг
4. Энэ сургалтаас суралцахыг хүсч буй зүйлс, ЛГБТ үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд тулгарч байсан асуудал, сургалтаас тодруулахыг хүссэн зүйлс
5. Мэргэжлийн нийгэмлэгийн гишүүнчлэл (жишээ нь мэргэжлийн сэтгэл зүйн холбоонд гишүүнчлэлтэй бол түүнийгээ бичнэ)
6. Мэргэжлээрээ ажиллаж буй жил
Залуу эмэгтэйчүүд ЛГБТ Төвд хандив өргөлөө
Бичсэн Administrator 2011 оны 5-р сарын 09, Даваа гариг, 01:08
Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клубынхэн Ийв Энслерийн "Үтрээний хүүрнэл" жүжгийг Монголд анх удаагаа зохион байгуулж, жүжгийг амжилттай таван удаа тавьсан билээ. Клубынхэн сайн дураараа энэхүү жүжгийг зохион байгуулж, феминизмын гайхалтай хурц ба шинэ ертөнцийн үүд хаалгыг Монголд урлагийн аргаар дэлгэсэн билээ. Харин эдгээр жүжгийн тавилтын ашгийг бүхэлд нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох үйл ажиллагаанд зориулан эхний дөрвөн удаагийн тоглолтынхоо ашиг болох таван сөя төгрөгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд болон Гаитийн эмэгтэйчүүдэд, харин сүүлийн удаагийн тоглолтынхоо ашиг болох нэг сая төгрөгийг ЛГБТ Төвд трансжендэр хүмүүсийн эрхийг ханган хамгаалах үйл ажиллагаанд зориулан хандивласан юм. Трансжендэр эмэгтэйчүүд ч, эрэгтэйчүүд ч яг адил жендэрт үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртдөг. Транс эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн хүйсийн илэрхийллээс болж нийгмийн эр, эмийн хэм хэмжээг эвдэж байна хэмээх нэрийдлээр бай болдог бол транс эрэгтэйчүүд төрөлхийн хүйс нь эмэгтэйдээ ийн бай болдог. Энэ нэг сая төгрөгийг Трансжендэр хөтөлбөрийн дор транс хүмүүст нэн яаралтай туслалцаа үзүүлэх санг бүрдүүлэхэд зориулах юм. Та бүхэндээ бүх транс хүмүүсийнхээ өмнөөс дахин дахин баярласнаа илэрхийлье! Та нар шиг залуучууд байгаа учир Монголын ирээдүй гэрэлтэй харагддаг шүү!
Гэр орныхон, найз нөхдийн уулзалтууд 5 сараас эхлэж байна
Бичсэн Administrator 2011 оны 4-р сарын 29, Баасан гариг, 10:23
ЛГБТ ба Дэмжих Төвүүд нь хамтран гэр орныхон, найз нөхдийг дэмжих уулзалтуудыг 5-р сараас эхлэн сардаа нэг удаа тогтмол явуулахаар бэлтгэж байна. Хэрэв таны ээж аав, гэр орныхон, найз нөхөд таныг лесбиян, гей, транс эсвэл бисексуал гэдгийг хүлээн зөвшөөрч арайхан амжаагүй бол, үүнээс болж асуудалтай байдаг бол тэдэнтэй адил ЛГБТ хүүхдүүд, ах эгч, найз нөхөд бүхий хүмүүстэй сэтгэл санаагаа хуваалцах боломжийг тэдэнд олгоорой. Сардаа нэг удаа зохион байгуулагдах энэхүү дэмжих бүлгийн үйл ажиллагаанд заавал урьж, өөрөө хамт ирээрэй. Эхний уулзалт 5-р сарын 14-ний 13 цагаас ЛГБТ Төвийн оффис дээр, харин дараагийнх нь 6-р сард Дэмжих Төвийн оффис дээр болно. Анхны уулзалтыг ЛГБТ ба Дэмжих Төвүүдийн ажилтнууд хөтлөж явуулах ба дараа дараагийнхыг хүүхдээ, дүүгээ, эгч ахаа, найзаа ЛГБТ гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн стрэйт хүмүүс ЛГБТ ахтайгаа, эгчтэйгээ, дүүтэйгээ, хүүхэдтэйгээ хөтлөж явуулж байх болно. Уулзалтад гэр орныхон, найз нөхдөө авчрах хүсэлтэй хүмүүс ба эдгээр уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Зарлал
Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 7-р сарын 31, Ням гариг, 11:09 Бичсэн Administrator 2011 оны 4-р сарын 15, Баасан гариг, 18:45
ЗАР 1: ЗАЛУУ ЛГБТ ХҮМҮҮСИЙН МАНЛАЙЛАЛ
ЛГБТ Төв маань залуу ЛГБТ хүмүүсийн манлайллыг энэ жилээс эхлэн хөхиүлэн дэмжих төлөвлөгөөтэй юм. Үүнийгээ жилдээ хоёр удаа зохион байгуулах 18-аас 25 нас хүртэлх ЛГБТ хүмүүст зориулсан "ЛГБТ Манлайлал" хөтөлбөрөөр хийнэ. Анхны хөтөлбөр нь 6-р сараас эхлэхээр төлөвлөгдөж байсан ч хангалттай тооны хүн бүртгүүлээгүй тул ирэх 9-р сараас хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Багтах сэдвүүдээс танилцуулахад:
ЛГБТ хүмүүс аллагын бай боллоо
Бичсэн Administrator 2011 оны 4-р сарын 02, Бямба гариг, 12:48
2011/04/02 УЛААНБААТАР: Монголын ЛГБТ олон нийтийг цочирдуулсан хоёр хэрэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд гарлаа. Нэг нь энэ оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ажиллаж амьдарч байсан шүдний эмч С. хэмээх нэрээр ЛГБТ олон нийт дундаа танигдсан дөчөөс тавин насны гей хүн зэрлэгээр алагдсанаар олдсон явдал байсан. Энэхүү хэрэг гарсаар хоёр сар илүү өнгөрч буй хэдий ч хэргийг одоо хүртэл илрүүлээгүй байна. Харин 2-р сарын сүүлээр ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулдаг нэг байгууллагын үүсгэн байгуулагч Э. хэмээх бисексуал дөчөөс дөчин таван настай залуу сураггүй алга болсон ба 3-р сарын 24, 25-ны өдөр эрэмдэглэгдсэн цогцос нь Налайх дүүргийн харъяа газар нутгаас олдсон байна. Түүний гарыг нь тасдаж, цогцосыг нь шатаасан байсан тухай ЛГБТ хүмүүс ярьж байна. Хэчнээн эдгээр хэрэг нь үзэн ядалтаас үүдэлтэй болох нь илт байгаа ч гей эсвэл бисексуал залуучууд нас барахад эсвэл бусдын гарт амиа алдахад заавал гей хүмүүсийг сэжиглэж, гей хүмүүсээс мэдүүлэг авдгаараа энэ удаад ч мөн авчээ. Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг гэдэг нь “хэн нэгэн хүн, эд хөрөнгө, байгууллага, гэмт халдлагын объектыг аливаа бүлэгт хамаарах жинхэнэ эсвэл үзэгдэх хамаарал, холбоо, тэднийг дэмжих дэмжлэг, гишүүнчлэлд нь үндэслэн үйлдэгдсэн бүх төрлийн гэмт үйлдлийг хэлнэ. Бүлэг гэдэг нь хүмүүсийн жинхэнэ эсвэл үзэгдэх арьсны өнгө, үндэсний болон үндэстний гарал, хэл, шашин, хүйс, нас, оюуны эсвэл биеийн хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа болон бусад адил хүчин зүйлд үндэслэсэн байж болно” хэмээх Европын холбооны тодорхойлолт байдаг. Үнэн мөнийг тогтоох, хуульт ёсыг дээдлэх үйл ажиллагаа энэ удаад хэр сайн явагдаж буйг ЛГБТ Төв ажиглаж байна.
Тусгаар тогтнолын баярын мэнд!
Бичсэн Administrator 2011 оны 3-р сарын 01, Мягмар гариг, 11:17
Монгол Улс 1921 оны хувьсгалын гал голомтыг өдөөсөн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Баяр бол архидахын, аархахын нэр бус, юугаа тэмдэглэж, юугаараа бахархаж, юугаа эмгэнэж байгаагаа санах нэгэн боломж. 1921 оны хувьсгал болоод Монгол Улс маань тусгаар улс болох үйл явцад монгол туургатан болох Халимаг, Ойрд, Өвөр, Буриад гэх мэт Монголоос ихээхэн нэмэр болж байсныг, харин тусгаар улсаа авч үлдэхийн тулд Монгол Улс тэдгээрээ "худалдан" золигт гаргасан нь түүхийн үнэн. Түүхээ эс мэдвээс дахин давтах. Өнөөдөр юу тэмдэглэж байгаа, юу болж хувирсныг бид хэзээ ч мартах ёсгүй.
Бусад мэдээллүүд...
Хуудас 5-с 1
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 Дараахи > Төгсгөл >>















