"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
ЛГБТ Төвөөс гаргасан хэвлэлийн мэдэгдэл
"ЛГБТ Төв"-ийн Удирдах зөвлөлд ажиллахыг урьж байна
Бичсэн Administrator 2011 оны 6-р сарын 29, Лхагва гариг, 12:35
"ЛГБТ Төв" ТББ нь Удирдах зөвлөлдөө ЛГБТ эрх болон хүний эрхээр олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүсийг нэгдэхийг урьж байна. Удирдах зөвлөл болон УЗ-ийн гишүүний эрх, үүргийг хуваалцаж байна. Хэрэв та "ЛГБТ Төв"-ийн УЗ-д сайн дураар ажиллах хүсэлтэй бол хүсэлтээ Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар өөрийн CV-тэй хамт 7-р сарын 15-ны дотор ирүүлэхийг урьж байна.
Дөрөв. “ЛГБТ төв” ТББ-ын бүтэц, албан тушаалтны нэр томьёо
4.1 Удирдах зөвлөл гэдэгт“ЛГБТ төв” ТББ-ын эрх барих дээд байгууллагыг:
4.2 Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдан явуулах эрхтэй даргыг:
4.3 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг:
4.4 Гүйцэтгэх захирал гэдэгт гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа орон тооны захирлыг:
4.5 Гүйцэтгэх захиргаа гэдэгт тус төвийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг тус тус ойлгоно.
Тав. Удирдах зөвлөл
5.1 Удирдах зөвлөл нь “ЛГБТ төв” ТББ-ыг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
5.2 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
5.3 Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит ба ээлжит бус хурал байна.
5.4 Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтална.
5.5 Удирдах Зөвлөлийн гишүүний тоо Гүйцэтгэх Захирлыг оруулан доод тал нь тав, дээд тал нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
5.6 “ЛГБТТөв”ТББ-ын Тэргүүнийг удирдах зөвлөлийн гишүүд сонгох ба Тэргүүн дахин нэг удаа улиран сонгогдож болно. Тэргүүн ажил үүргээ хамгийн дээд хэмжээнд гүйцэтгэсэн ба удирдах зөвлөлийн гишүүд гуравдах удаа түүнийг улираан сонгох хүсэлтэй бол онцгой тохиолдолд гуравдах удаа сонгож болно.
5.7 Удирдах Зөвлөлийн гишүүд гурван жилийн хугацаатайгаар сонгогдон ажиллах ба улиран сонгогдож болно.
5.8 Гадаадад түр болон байнга оршин суухаар Монгол Улсын гадна амьдрах болсон, эрүүл мэндийн учир Удирдах Зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон, эсвэл гурваас дээш удаа Удирдах Зөвлөлийн улирлын ээлжит хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Удирдах Зөвлөлийн гишүүнийг үүргээс нь чөлөөлж, шинээр Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгоно. Гишүүний үүргээс нь чөлөөлөх тохиолдолд гишүүнд тухайн шийдвэр гаргасан хурлын протокол, захидлын хамт явуулж мэдэгдэнэ.
5.9 Удирдах Зөвлөлийн гишүүдийн сонгуулийн хугацаа дуусч Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгохдоо гишүүдийн санал болгосон хүмүүсийн нэр дээр нээлттэй санал хураалтаар сонгон шалгаруулж зөвшилцсөний үндсэн дээр Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгох эсхүл дахин сонгох ба мөн Удирдах Зөвлөлд өөрсдийн нэрийг дэвшүүлэх хүсэлтэй хүмүүсээс өргөдөл хүлээнавч, нээлттэй санал хураалт явуулан зөвшилцсөний үндсэн дээр Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгоно.
5.10 Удирдах зөвлөл нь дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ:
• Зорилго, зорилтыг тодорхойлох
• Стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх
• Бодлогын манлайллаар хангах
• Гүйцэтгэх захирлыг томилох, халах, үнэлэх
• Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дэмжин туслах
• Санхүүгийн бодлого боловсруулах
• Байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих
• Байгууллагыг олон улсын болон дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, Засгийн газартай холбох
• Дүрэмд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах
• Гүйцэтгэх захиргааны журмыг батлах болон бусад ажиллагаанууд байна.
5.11 Удирдах Зөвлөл нь жилдээ дөрвөөс доошгүй удаа буюу улиралд нэг удаа хуралдана. Удирдах Зөвлөлийн гишүүдийн далан таван хувь ирснээр хурлын ирц бүрдсэнд тооцно. Удирдах Зөвлөлийн шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй санал хураалт байх ба шийдвэр гаргахдаа ирсэн гишүүдийн далан таван хувийн саналыг авснаар шийдвэрийг хүчинтэйд тооцно. Хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүй гишүүний саналыг урдьчилан авч болно.
5.12 Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
5.13 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
5.14 Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч зөвлөлийн дарга гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана.
5.15 Удирдах Зөвлөлийн гишүүд Удирдах Зөвлөлийн гишүүний ажил үүргийн хуваарьт ороогүй ажил үүрэг гүйцэтгэх болвол байгууллагын санхүүгээс хамааран харилцан тохиролцсоны үндсэн дээр урамшуулал авах эрхтэй.
Зургаа. “ЛГБТ төв” төрийн бус байгууллагын Удирдах
Зөвлөл, Зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг
6.1 “ЛГБТ төв” ТББ-ын удирдах зөвлөл, зөвлөлийн гишүүд дараах эрх үүргийг эдэлнэ.
6.2 Зөвлөлийн гишүүн бүр “ЛГБТ төв” ТББ-ын эрхэм зорилгод үнэнч байж, байгууллагын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор гүйцэтгэн, хэрэгцээтэй тохиолдолд нууцыг хадгалах;
6.3 Зөвлөлийн гишүүн бүр хувийн ба байгууллагын хоорондох ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүрэг хүлээх ба эрх ашгийн зөрчил үүсэх магадлалтай тохиолдолд аль болох эрт үүнийгээ мэдэгдэх;
6.4 “ЛГБТ төв” ТББ-ын Тэргүүнийг сонгох;
6.5 “ЛГБТ төв” ТББ-ыг гадаадын болон дотоодын хурал чуулган, уулзалт дээр төлөөлөх;
6.6 “ЛГБТ төв” ТББ-ын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулан томилох, гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны тайланг дүгнэх;
6.7 “ЛГБТ төв” ТББ-ын стратеги зорилго, үйл ажиллагааг тодорхойлох;
6.8 “ЛГБТ төв” ТББ-ын дүрэмд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах;
6.9 “ЛГБТ төв” ТББ-ын улирлын ба жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, төсөв, төлөвлөгөөг хэлэлцэх, батлах, үнэлгээ өгөх;
6.10 “ЛГБТ төв” ТББ-ын эрхэм зорилгыг олон нийтэд таниулах, эрхэм зорилгыг гүйцэлдүүлэхтэй холбоотойгоор зохиогдож буй ЛГБТ Төвийн бүх үйл ажиллагаанд оролцох;
6.11 “ЛГБТ төв” ТББ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, төрийн бус байгууллагыг тараах, татан буулгах шийдвэр гаргах болон энэхүү дүрмээр хүлээсэн бусад эрх, үүрэгтэй байна.
Долоо. “ЛГБТ төв”-ийн Тэргүүний эрх үүрэг
7.1 “ЛГБТ төв” ТББ-ын Тэргүүн төвийн эрхэм зорилгын дагуу үйл ажиллагаа, зорилтыг тодорхойлох ба дараах эрх үүргийг эдэлнэ. Үүнд:
7.2 Тэргүүн “ЛГБТ төв” ТББ-ын эрхэм зорилгод үнэнч байж, байгууллагын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор гүйцэтгэн, хэрэгцээтэй тохиолдолд нууцыг хадгалах;
7.3 Тэргүүн хувийн ба байгууллагын хоорондох ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүрэг хүлээх ба ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай тохиолдолд аль болох эрт үүнийгээ мэдэгдэх;
7.4 “ЛГБТ төв” ТББ-ыг дотоод болон гадаадад төлөөлөх;
7.5 “ЛГБТ төв”-ийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргах, ээлжит бус удирдах зөвлөлийн хурлыг даргалах, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрт гарын үсгээ зурж, шийдвэрийг хүчин төгөлдөр болгох.
Нөлөөллийн болон Залуучуудын хөтөлбөрийн менежерийн ажлын байрны зар
Бичсэн Administrator 2011 оны 6-р сарын 29, Лхагва гариг, 11:18
ЛГБТ Төв дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
JOB DESCRIPTION: ADVOCACY PROGRAMME MANAGER
The LGBT Centre (Mongolia) is looking for a highly qualified individual experienced in project management, communication design, advocacy, policy analysis, campaign design and management to join the LGBT Centre team of committed and passionate human rights defenders.
The Advocacy Programme Manager shall discharge the following responsibilities:
Lead the Advocacy Programme area by conducting policy research and analysis in relation to the LGBT rights in Mongolia, designing and managing the Centre’s campaigns and communications, and related activities such as monitoring and evaluation of the programme, project management through proposal development, budgeting and tracking expenditure, implementation of project activities, human resources management where necessary, financial and narrative reporting;
Develop media and communications strategies for the advancement of the Centre’s overall vision as well its programmatic work, including of other programmes;
Draft communications and advocacy materials (press releases, issue briefs, reports to relevant human rights bodies domestically and internationally) on matters relating to the lives and rights of lesbian, gay, bisexual and transgender people in Mongolia;
Take a lead on promoting the Centre’s “Safe Workplace” initiative especially with the relevant major partner organisations, recruiting new members and conducting trainings for the initiative members;
Take a lead on promotion of LGBT health issues (transgender health, lesbian and bisexual women’s health and HIV/AIDS);
Act as a spokesperson, outreach and coalition building resource person of the Centre, representing the organisation at various human rights forums and international advocacy events as required; and
Other responsibilities and tasks as may be required.
Applicants shall possess preferably a Master’s degree in law, political science, gender/women’s studies, and substantial experience in campaign development and management, policy and legislative analysis, fluency in English, ability to write in diverse styles in both Mongolian and English, ability to work in a dynamic and at times stressful environment, capacity to multitask and work independently as well as in a team as required. Previous experience in academia, political or grassroots campaigns, and media is preferred. Applicants shall have three and more years of relevant work experience. The ideal candidate is creative, highly analytical, communicative, and detail-oriented. S/he possesses a can-do attitude, flexibility and good humour necessary among staff in a small office.
Applicants are invited to submit their application letters together with the resume and a sample of their writing in English and Mongolian (the samples shall be no more than 5 pages each, preferably on a topic relating to human rights) to
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
We offer a competitive salary. Application deadline is 5 August 2011. Qualified women are especially encouraged to apply. Only shortlisted candidates shall be invited for further interviews.
JOB DESCRIPTION: YOUTH PROGRAMME MANAGER
The LGBT Centre (Mongolia) is looking for a highly qualified individual experienced in project management, community development and youth/education to join the LGBT Centre team of committed and passionate human rights defenders.
The Youth Programme Manager shall discharge the following responsibilities:
Lead the Youth Programme area by managing various initiatives and projects under the programme, namely the LGBT Radio, LGBT theatre group, gay-straight alliance student coalition building, and related activities such as monitoring and evaluation of the programme, project management through proposal development, budgeting and tracking expenditure, implementation of project activities, human resources management where necessary, financial and narrative reporting;
Develop and implement the gay-straight alliance coalition building strategies to engage students in the urban centres and the rural areas, outreach to LGBT students and youth out of school;
Take a lead on developing various community initiatives aimed at LGBT youth empowerment and leadership building with a high level of participation from youth at design, implementation and monitoring and evaluation stages;
Take a lead on further development and implementation of the “Parents and Friends of LGBT” programme area;
Develop solid working relations with major government and non-government institutions, including youth organisations, government agencies in charge of youth welfare, universities and secondary education institutions to ensure inclusion of LGBT youth issues in curriculum design as well as social services for youth and students; and
Other responsibilities and tasks as may be required.
Applicants shall possess a degree in social work, community development, psychology, and substantial experience working with youth, social campaign development and management, fluency in English, ability to write in diverse styles in both Mongolian and English, demonstrate excellent leadership skills, ability to work in a dynamic and at times stressful environment, capacity to multitask and work independently as well as in a team as required. Previous experience in grassroots and youth organisations is preferred. Applicants shall have three and more years of relevant work experience. The ideal candidate is a self-motivated, creative, communicative, and detail-oriented leader. S/he possesses a can-do attitude, flexibility and good humour necessary among staff in a small office.
Applicants are invited to submit their application letters together with the resume and a sample of their writing in English and Mongolian (the samples shall be no more than 5 pages each, preferably on a topic relating to human rights) to Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. We offer a competitive salary. Application deadline is 5 August 2011. Qualified women are especially encouraged to apply. Only shortlisted candidates shall be invited for further interviews.
Joint Statement on the Rights of LGBT Persons at the Human Rights Council
Бичсэн Administrator 2011 оны 3-р сарын 24, Пүрэв гариг, 15:08
US Department of State, Office of the Spokesman (22 March 2011): At the United Nations Human Rights Council in Geneva 85 countries joined a Joint Statement entitled “Ending Acts of Violence and Related Human Rights Violations Based On Sexual Orientation and Gender Identity.” This follows previous statements on the human rights of lesbian, gay, bisexual, and transgender persons issued at the United Nations, including a 2006 statement by 54 countries at the Human Rights Council, and a 2008 statement that has garnered 67 countries’ support at the General Assembly. The United States is amongst the signatory states to both previous efforts. The United States co-chaired the core group of countries that have worked to submit this statement, along with Colombia and Slovenia.
Хэвлэлийн мэдэгдэл 2010/12/28
Бичсэн Administrator 2010 оны 12-р сарын 28, Мягмар гариг, 14:00
ЛГБТ Төв олон улсын ба үндэсний хүний эрхийн шагнал авлаа
Олон улсын гей, лесбиян хүний эрхийн хорооноос жил бүр дэлхийн бүх хүн хүний эрхээ эдлэхэд, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, ХДХВ-ийн статуст үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг дуусгавар болгоход үнэмлэхүй хувь нэмрээ оруулсан байгууллага, хувь хүнийг шалгаруулж Фелипа де Сузагийн нэрэмжит олон улсын хүний эрхийн шагнал өгч өргөмжилдөг билээ. Харин Монголын ЛГБТ Төв ТББ нь энэ олон улсын нэр хүнд бүхий шагналыг 2011 онд авах боллоо.
Хэвлэлийн мэдэгдэл 2010/11/02
Бичсэн Administrator 2010 оны 11-р сарын 08, Даваа гариг, 14:36
Монгол Улсын Засгийн газар ТББ-тай хамтран ажиллахаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн өмнө илэрхийллээ
2010 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 10-13 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн 9 дэх хуралдаанд Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.
Хэвлэлийн мэдэгдэл 2010/10/06
Бичсэн Administrator 2010 оны 10-р сарын 07, Пүрэв гариг, 14:53
ХЭВЛЭЛИЙН МЭДЭГДЭЛ: ЛГБТ ТӨВИЙН “ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ БҮРМӨСӨН ЗОГСООЁ” КАМПАНИТ АЖЛЫН ТУХАЙ
2010 оны 10-р сарын 6: Лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүсийн хүний эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Монголын анхны төрийн бус байгууллага ЛГБТ Төв нь 2010 оны 11-р сарын 16-нд “Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё” мультимедия кампанит ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Бусад мэдээллүүд...
Хуудас 2-с 1
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>















