"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
Нөлөөллийн хөтөлбөр
Нөлөөллийн хөтөлбөр
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 23:15
ЛГБТ хүмүүсийн эрхийн асуудлын талаарх ойлголт, мэдлэг, түүгээр дамжуулан ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг Засгийн газар, төрийн байгууллагууд, хөгжлийн төлөөх болон бусад төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, цагдаа, шүүх гэх мэт хууль сахиулах байгууллага, тагнуулын ерөнхий газар, түүнчлэн ард иргэдтэй хамтран ажилласны үндсэн дээр удирдан явуулах болно. Үүнд:
- ЛГБТ хүмүүсийн эсрэг үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохих түвшинд хийх
- ЛГБТ хүмүүсийн аюулгүй тав тухтай ажиллаж хөдөлмөрлөх орчинг хангахуйц сүлжээ бий болгох, гишүүддээ болон тэдний түнш байгууллагуудад бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, үл ялгаварлах асуудлаар сургалт зохион байгуулах, тэднийг дэмжин ажиллах
- ЛГБТ хүмүүсийг зохих мэдлэг мэдээллээр хангах
- Боловсролын тогтолцоонд бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар үл ялгаварлахыг хөхиүлэн дэмжих
- Их дээд сургуулиуд ба ерөнхий боловсролын дунд сургуулиудад ЛГБТ оюутан сурагчдын бүлэг, сүлжээг дэмжих, тэднийг зөв бодит мэдээллээр хангах
- НҮБ-ын хүний эрхийн механизмуудыг ашиглан Монгол дах ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалахад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулах
- Олон улсын ЛГБТ байгууллагуудтай хамтран ажиллах
- Дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаа орно.
















