"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
Эрх зүйн хөтөлбөр
Эрх зүйн хөтөлбөр
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 23:15
Монгол Улсад бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэмж нь ихэнхээс өөр хэмээн мэдэгдвэл ЛГБТ хүмүүсийн эрх зөрчигдөх магадлал маш өндөр байдаг. Тэр ч утгаараа ямарваа байдлаар хэзээ ч юм ялгаварлан гадуурхалтад өртөөгүй ЛГБТ хүнийг олох бэрх. ЛГБТ хүмүүсийн хүний болон иргэний эрхийг хамгаалахад хууль, эрх зүйн ээлтэй орчныг бүрдүүлэх нь эн тэргүүний асуудал. Цаашлаад эрх зүйн орчноос гадна хувь хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж буй ялгаварлан гадуурхалт ажил хөдөлмөр эрхлэлт, орон байртай байх, эрүүл мэндээ хамгаалуулах гээд бүх нийгмийн салбарт илэрч байдаг.
















