"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
Судалгаа
ЛГБТ түүх
Бичсэн Administrator 2011 оны 1-р сарын 17, Даваа гариг, 13:37
ЛГБТ Төв нь 2011 оноос эхлэн социализмын үед амьдарч байсан ЛГБТ хүмүүсийнхээ түүхийг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлж байна. Социализмын үед ижил хүйсийнхээ хүмүүстэй бэлгийн харилцаанд орохыг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог байснаас гадна ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг гэж үздэг байсан нь тухайн нийгэмд амьдарч байсан хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжааг нуун далдлах, хоёрдмол амьдралаар амьдрахад хүргэдэг байсан гашуун түүх Монголд бий. ЛГБТ хүмүүсийнхээ түүх, амьдралын туршлагыг нь бид нэгтгэснээр Монголынхоо ЛГБТ хүмүүсийн түүхээр бахархах, тэрхүү мөрдлөгө хавчлагад өртөж амь насаа алдаж байсан хүмүүсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилготой юм. Энэхүү ЛГБТ түүхийн нэгэн хэсэг болохыг хүссэн хүмүүс Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бидэнтэй холбогдоорой. Оролцогчидын нууцлалыг бүрэн хангах боломжтой.
Судалгаа
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 23:15
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэмжтэй холбоотой бүх төрлийн судалгаа анализ нь бусад хөтөлбөрөөс гарч буй асуудалд үндэслэн хэрэгцээтэй үед хийгдэж байх болно.
















