"Цэнхэр тэнгэрийн цаана" үзэсгэлэн
Асуулга
Илтгэл
НҮБ-ын Хүний эрхийн хороонд хүргүүлсэн тайлан
Бичсэн Administrator 2011 оны 3-р сарын 28, Даваа гариг, 12:12

ЛГБТ Төвөөс бусад ТББ-уудтай нэгдсэн илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн хороонд явуулсан ба зөвхөн ЛГБТ хүмүүст хамааралтай илтгэлийг энд PDF файлаар тавив. Удахгүй монгол хэлнээ хөрвүүлэхийг хичээнэ. Хүний эрхийн хороо нь 3-р сарын 21 ба 22-нд Нью Йоркт Монгол Улсын Иргэний ба улс төрийн эрхийн олон улсын пактын хэрэгжилтийг дүгнэсэн билээ. Энэ үеэр ЛГБТ Төвөөс ЛГБТ асуудлыг багтаахыг хангахын тулд хорооны нэг гишүүнтэй уулзсан юм.
2010 оны тайлан
Бичсэн Administrator 2011 оны 2-р сарын 10, Пүрэв гариг, 09:57
ЛГБТ Төвийн 2010 оны тайланг PDF форматаар уншина уу. Энэхүү тайланд багтсан мультимедия файлуудыг үзэж, сонсохын тулд Download Publication гэсэн товчийг дарж, Adobe Reader программаар уншихыг анхаарна уу. Хэвлэх хувилбарыг эндээс татаж авна уу.
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хороонд өгсөн тайлан
Бичсэн Administrator 2010 оны 10-р сарын 15, Баасан гариг, 10:45

Монгол Улс энэ 11-р сард хэр хүний эрхийг дээдлэн хүндэтгэдэг, бататган хангадаг талаар НҮБ-ын нэг бус хоёр тогтолцоогоор дүгнүүлэх гэж байна. Нэг нь мэдээж бидний энэ жилжингээ ярьсан Хүний эрхийн зөвлөлийн Тогтмол түгээмэл хэлэлцүүлгээр 11-р сарын 2-нд орох, нөгөө нь Эрүүдэн шүүхийн эсрэг шинжээчдийн хороогоор 11-р сарын 5 ба 8-нд орох.
Amnesty International -аас Хүний эрхийн зөвлөлд өгсөн тайлан
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 11, Мягмар гариг, 00:00
Амнести Интернэшнл хүний эрхийн олон улсын байгууллагаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тухай явуулсан илтгэл болоод хуралдаанаас өмнөх ажлын хэсэгт явуулсан баримтыг олж уншина уу.
НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдын асуудлаарх тусгай илтгэгчийн тайлан
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 10, Даваа гариг, 23:15
НҮБ-ын хүний эрхийн нэгэн чухал механизм нь "тусгай процедур" нэртэй механизм юм. НҮБ-ын Дүрэмд үндэслэсэн энэхүү механизмын дагуу тусгай илтгэгч хэмээх хүний эрхийн шинжээч аливаа улс олон улсын ямарваа гэрээ пактад нэгдэж орсныг үл харгалзан хүний эрхийн зөрчил гарч буй улс оронд очин нөхцөл байдалтай танилцаж, тухайн улсын засгийн газарт тэрхүү зөрчлийг зогсоох, арилгах үүрэг хүлээлгэх, түүнийхээ тухай НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд шууд тайлагнах эрхтэй тусгай мандатын тогтолцоо юм.
2008 оны илтгэл
Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 03, Даваа гариг, 00:00
2008 онд ЛГБТ Төвийнхөн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох конвенцийн хороонд ЛБ эмэгтэйчүүд болон Т хүмүүсийн нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлийг баримтжуулан өгсөн билээ. Энэхүү тайлан одоогоор зөвхөн англи хэл дээр байна. Тайланг татаж авч унших.
Бусад мэдээллүүд...
- АНУ-ын Төрийн департаментын тайлан
- Хүний эрхийн төлөв байдлын тухай дүгнэлтэд ЛГБТ Төвөөс өгсөн тайлан
- ИЛГА Азийн ээлжит хуралд ЛГБТ Төвөөс бэлтгэсэн илтгэл
- Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооноос Ази Номхон далайн бүс дэх ЛГБТ эрхийн байдлыг дүгнэсэн нь
- Хэвлэл мэдээлэл ба ЛГБТ хүмүүс - судалгаа
Хуудас 2-с 1
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>















